Бидний тухай

Бидний тухай

CRM ХХК НЬ 2005 ОНД ҮҮСГЭН БАЙГУУЛАГДАЖ, ДЭЛХИЙН НЭР ХҮНДТЭЙ БРЭНДҮҮДИЙГ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД АЛБАН ЁСООР НИЙЛҮҮЛЖ БУЙ ШИНГЭН ХҮНСНИЙ САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭГЧ ДИСТРИБЬЮТЕР КОМПАНИ ЮМ.

Бидний тухай

Манай байгууллага нь халуун дулаан, нээлттэй уур амьсгалтай, хамт олноороо нэг зорилгын төлөө эв нэгдэлтэйгээр ажилладаг бөгөөд хүн бүрийн хөгжил, санаачилгыг дэмжсэн соёлыг эрхэмлэдэг. Ажилтнууд маань олон улсын туршлага, орчин үеийн сургалтад тогтмол хамрагдаж, үргэлж өсөн дэвжих, хөгжих эрмэлзэлтэйгээр хамтдаа урагшилсаар байна.

Бид дэлхийн шилдэг брэндүүдийн үнэт зүйлсийг эх орондоо төлөөлөн, зөв хэрэглээ, тансаг соёлыг түгээн, хэрэглэгч бүрд чанар, найдвартай байдал, соёлтой үйлчилгээг амлан ажилладаг.

Үэт зүйлс

Хэрэглэгчиддээ дэлхийн шилдэг брэнд, үйлчилгээ хүргэх

Алсын хараа

Үндэсний шингэн хүнсний зах зээлд чанар, байр сууриар тэргүүлэгч компани байх

Эрхэм зорилго

Чанар, нэр хүндийг эрхэмлэн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах

Үйл ажиллагааны цаг хүрээ

Бид Франц, Ирланд, Испани, Герман зэрэг олон улсын бренд бүтээгдэхүүнийг албан ёсоор импортлон, 40 гаруй брендийн 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нэвтрүүлээд байна. Тухайлбал Martell, Chivas Regal, Jameson, Absolut, Havana Club, Beefeater, Ballantine’s зэрэг дэлхийд танигдсан брэндүүд үүнд багтана.

CRM нь 400 гаруй байнгын харилцагчтай бөгөөд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг гол бүс нутгуудад хүрч ажилладаг. Бид харилцагчдаа зөвхөн бүтээгдэхүүнээр хангаад зогсохгүй — сурталчилгаа, өрөлт, зөвлөмж, сургалт, борлуулалтын дэмжлэг зэрэг иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг.